Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Хууль, эрх зүйн хэлтэс

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

1. Үндэсний татварын албаны хэмжээнд татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих

2. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчилтэй, маргаантай зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, засч сайжруулах, боловсронгуй болгох, хуулийн хийдлийг арилгах зорилгоор хуулийн өөрчлөлтийн санал боловсруулах, дээд шатны байгууллагад хүргүүлэх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

3. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр нийтээр болон ҮТА-ны үйл ажиллагаанд дагаж мөрдөх тушаал, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, зүйл, заалт дахь хийдэл, давхардал, зөрчлийг арилгах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг холбогдох газар хэлтэстэй хамтран хийх, түүнийг батлуулах, бүртгүүлэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

4. Хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхэд хүндрэл учруулж буй зүйл заалтын талаар УДШ-ийн тайлбар гаргуулах санал боловсруулах, хүргүүлэх ажлыг зохион байгуулах, хуулийн хүрээнд хамтран ажиллах

5. Хууль эрх зүйн мэдээлэл, лавлагаа бүрдүүлж, Монгол Улсын хууль, Татварын хууль тогтоомж, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол түүнийг дагаж гарсан эрх зүйн актын нэгдсэн бааз үүсгэж түүний өөрчлөлт, хөдөлгөөнийг цаг тухайд нь хийж, татварын албадыг лавлагаа, мэдээлэлээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

6. Татварын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэр, байгууллагын албан бичгийг Монгол Улсын хуульд нийцүүлэх, эрх зүйн акт болон бусад баримт бичиг, гэрээний төсөлд болон татварын улсын байцаагч нарт хуулийн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах

7. Татварын ерөнхий газрын даргын зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Ёс зүйн хороо, Татварын маргаан таслах зөвлөл гэх мэт орон тооны бус зөвлөлүүдээс шийдвэр гаргахад нь хууль, эрх зүйн талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх

8. Татварын ерөнхий хуульд заасан татвар ногдуулалт, төлөлт, хураалт болон хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн газар, хэлтсүүдтэй хамтран ажиллаж, хууль, эрх зүйн мэргэжил арга зүйгээр хангах.

9. Шүүхийн шийдвэртэй татварын өрийг барагдуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж Татварын албадыг удирдлагаар хангах, зохион байгуулах

10. Татварын улсын байцаагчийн бичиж буй дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг хянаж, зөвлөгөө өгөх

11. Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлттэй холбоотой маргааныг Татварын маргаан таслах зөвлөлд хүлээн авах, магадлан шалгалт хийх, холбогдох танилцуулга, дүгнэлт гаргах, маргааныг шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

12. Татвар төлөгчийн татварын албадад захиргааны журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, үйл ажиллагааг зохион байгуулах, шийдвэр гаргахад удирдлагад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх

13. Татварын албадаас иргэн, захиргааны хэргийн шүүх, Цагдаа, прокурор болон хууль хяналтын байгууллагатай хуулийн хүрээнд хамтарч ажиллах, процесс ажиллагаанд татварын албыг төлөөлөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, шинжээч, бусад байдлаар оролцох ажиллагааг мэргэжил, арга зүйгээр удирдах, зохион байгуулах,

14. Татварын хэрэг, маргааныг татварын маргаан таслах зөвлөл, шүүх, хууль хяналтын байгууллагуудад шийдвэрлэсэн байдлын талаар бүртгэл, судалгаа хийх, мэдээллийн сан үүсгэх, баяжуулах, хяналт тавих,

15. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн болон Терроризтай тэмцэх зөвлөлийн ажлын хэсгийн ажлыг Татварын ерөнхий газрын хэмжээнд хариуцан зохион байгуулах