Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Эрсдлийн удирдлагын хэлтэс

ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

1. Үндэсний татварын албаны эрсдэлийн удирдлагын бодлогыг тодорхойлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих

2. Эрхэлсэн асуудлын хүрээнд татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж гарах дүрэм, журам, заавар, аргачлал, маягт боловсруулан батлуулж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, боловсронгуй болгох ажлыг холбогдох газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах

3. Татварын эрсдэлийн удирдлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг бий болгох, боловсронгуй болгох

4. Татварын эрсдэлтэй холбоотой тайлан мэдээ, судалгааг нэгтгэн дүгнэж, удирдлагад танилцуулах, холбогдох арга хэмжээ авах

5. Татварын эрсдэл хариуцсан байцаагчдыг салбарын чиглэлээр сургах мэргэшүүлэх, гадаад, дотоодын сургалтанд хамруулах талаар бусад газар, хэлтсүүдтэй хамтран ажиллах.

6. Татварын мэдээллийн нэгдсэн сан дээр үндэслэн татварын эрсдэлийн сан бий болгох, түүнийг ашиглах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, сангийн бүрдэлт баяжилтыг хийхэд Мэдээлэл, статистикийн хэлтэстэй хамтран ажиллах

7. Татварын эрсдэлийн чиглэлээр хууль хяналт, статистик, мэдээллийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах.

8. Татварын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг программчлах үүднээс шаардлагатай програмуудын бодлогын даалгавар зохиох, өөрчлөлт оруулах ажлыг Мэдээлэл технологийн төвтэй хамтран хийх.

9. Татварын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг эрсдэл тооцох нэгж тус бүрээр бий болгох, боловсронгуй болгож байх

10. Татварын төрөл, татварын үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн салбар болон татварын албанд хүний нөөцийн зэрэг эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх

11. Татвар төлөгчдийг татварын аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох хэлтсүүдтэй хамтран ажиллах

12. Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаар гаргасан гомдол, мэдээллийг эрсдэлийн мэдээллийн санд үндэслэн судалж, харъяаллын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлэх

13. Татвар төлөхөөс зайлсхийж буй татвар төлөгчдийг эрсдэлийн мэдээллийн сангийн тусламжтайгаар илрүүлэн тэдгээрийг татварт хамруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах