- Нүүр хуудас »
- Татварын алба »
- Бүтэц, чиг үүрэг »
- Мэдээлэл, статистикийн хэлтэс
Мэдээлэл, статистикийн хэлтэс
МЭДЭЭЛЭЛ, СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
1. Үндэсний татварын албаны хэмжээнд мэдээлэл, статистикийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих
2. Эрхэлсэн асуудлын хүрээнд татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж гарах дүрэм, журам, заавар, аргачлал, маягт боловсруулан батлуулж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, боловсронгуй болгох ажлыг холбогдох газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах
3. Үндэсний татварын албаны “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлэх, түүний бүтэц, зарчмыг тодорхойлох, үүсэх мэдээллийн загвар, бүтэц, урсгалыг тогтоон зааварчилж, баталгаажуулан журамлах, мэдээллийн сангийн үнэн зөв байдлыг хангуулан, түүнд хяналт тавьж ажиллах
4. Татварын бүх төрлийн статистик мэдээ, мэдээллийг батлагдсан графикийн дагуу нэгтгэн боловсруулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангуулах, түүнд хяналт тавих, татварын бүх шатны удирдлага, холбогдох газар, хэлтэс болон УИХ, Засгийн газар, Сангийн яам болон бусад төрийн байгууллагыг холбогдох журам, зааврын дагуу статистик мэдээ, мэдээллээр хангах
5. Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн хүрээнд статистикийн мэдээлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн хуулиар тогтоосон албан ёсны мэдээллийг нэгтгэн тогтоосон хугацаанд Үндэсний статистикийн хороонд гаргаж хүргүүлэх
6. Татварын бүх төрлийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор холбогдох газар, хэлтэс, албадын захиалгыг үндэслэн програмын бодлогын даалгаврыг журмын дагуу захиалагчтай хамтран боловсруулах, мэргэжил арга зүйгээр хангах
7. Хөндлөнгийн мэдээлэл харилцан солилцох, ашиглах гэрээг бусад төрийн байгууллагуудтай байгуулан хөндлөнгийн мэдээллийн сан үүсгэх, түүний бүрдүүлэлт, ашиглалтыг журамлан, хяналт тавьж ажиллах
8. Төрийн бусад байгууллагууд болон татвар төлөгчийн татварын мэдээллийн системээс мэдээлэл ашиглах, хэрэглэх, нэвтрэх, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
9. Татварын албадын эдийн засагч, статистикчдыг бэлтгэх, давтан сургах, татварын хэрэглээний програм хангамжийн ашиглалт, мэдээллийн сан бүрдүүлэлт, ашиглалттай холбоотой татварын байцаагчдад зориулсан сургалтыг холбогдох газар хэлтэстэй хамтран зохион байгуулах
English