Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Мэдээлэл, технологийн төв

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ

1. Үндэсний татварын албаны мэдээллийн технологийн бодлогыг тодорхойлж, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих

2. Эрхэлсэн асуудлын хүрээнд татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж гарах дүрэм, журам, заавар, аргачлал, маягт боловсруулан батлуулж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, боловсронгуй болгох ажлыг холбогдох газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах

3. Татварын албаны мэдээллийн технологийн цаашдын хөгжил, бодлого чиглэлийг тусгасан хөтөлбөр, төсөл боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, энэ хүрээнд гуравдагч талтай хамтран ажиллах

4. Татварын албаны мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого хэрэгжилтийг хангахад шаардлагатай технологийн шийдлийн судалгааг хийх

5. Татварын албаны мэдээллийн сангийн дизайныг боловсруулж, өргөтгөлийг тухай бүр хийж баримтжуулах, мэдээллийн системийн үйл ажиллагаанд хяналт тавьж, системийн нууцлал, аюулгүй байдал болон байнгын найдвартай ажиллагааг хангах, хяналт тавих

6. Татварын албаны мэдээлэл боловсруулалтыг автоматжуулах программуудыг зохиох, нэвтрүүлэх, баримтжуулах, хэрэгжилтийг хангуулах, технологийн өөрчлөлт, шинэчлэлтийг тухай бүр хийж гүйцэтгэх

7. Татварын албаны мэдээллийн сүлжээний архитектурыг сонгох, татварын албадын гадаад болон дотоод сүлжээг суурилуулах, сүлжээний нууцлал, аюулгүй байдал болон байнгын найдвартай ажиллагааг хангах, хяналт тавих

8. Мэдээллийн системийг эрх зүйн хүрээнд ажиллуулахад шаардлагатай баримт бичгийг боловсруулах, газар, хэлтсүүдээс захиалсан програм хангамжтай холбоотой журам, заавар, аргачлалд санал өгөх

9. Татварын албадын техник хангамжийн хэрэгцээг хөгжлийн түвшинтэй харьцуулан тодорхойлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах

10. Татварын ерөнхий газрын компьютер, техник тоног төхөрөмжийн сааталгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллаж, засвар үйлчилгээг хийх, харьяа татварын албадын техник хангамжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх

11. Программ хангамжийн талаар хэрэглэгчийн гарын авлага болон технологийн сургалтыг холбогдох газар хэлтэстэй хамтран зохион байгуулах

12. Татварын ерөнхий газрын газар, хэлтсийн чиг үүрэгт заасан мэдээллийн технологийг ашигласан үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх

13. Татварын албаны мэдээллийн системийг төрийн бусад байгууллагуудын мэдээллийн системтэй уялдуулах, тэдгээртэй мэдээлэл солилцох тогтолцоог хангаж ажиллуулах