Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Сургалтын төв

СУРГАЛТЫН ТӨВ

1. Үндэсний татварын албаны албан хаагчдын сургалтын бодлого, хөтөлбөрийн дагуу төв, орон нутгийн татварын албанд ажиллаж байгаа татварын улсын байцаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх урт болон богино хугацааны танхимын болон зайн сургалт хийх

2. Эрхэлсэн асуудлын хүрээнд татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж гарах дүрэм, журам, заавар, аргачлал, маягт боловсруулан батлуулж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, боловсронгуй болгох ажлыг холбогдох газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах

3. Төрийн албаны шалгалтад тэнцэж, татварын албанд туршилтын хугацаанд ажилласан хураагч нарт татварын улсын байцаагчийн эрх олгох сургалт хийх

4. Татварын ерөнхий газрын холбогдох газар, хэлтсүүдтэй хамтран мэдээллийн технологи, компьютер, гадаад хэлний зэрэг чиглэлээр сургалт тусгайлан зохион байгуулах

5. Сургалтын материал, гарын авлага бэлтгэх

6. Үндэсний татварын албаны албан хаагчдын сургалтын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох, сургалтанд хамрагдалтыг нэмэгдүүлэх чанартай сургалт явуулах оновчтой арга хэлбэрийг дэвшүүлэх, санал боловсруулах

7. Татварын улсын байцаагчийн мэргэжил, мэдлэгийн түвшинг сайжруулах орчин үеийн сургалтын заах арга зүйг нэвтрүүлэх, мэдлэгийн түвшинг тогтоох, сургалтын чанарт үнэлгээ өгөх

8. Багш нарын заах арга, онол практикийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжоор хангах ажлыг зохион байгуулах.

9. Гадаад орнуудын татварын сургалтын байгууллага, тэдний багш нарын арга барил, сургалтын арга зүйг судлан, өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

10. Үндэсний татварын албаны ажилнуудын дунд эрдэм шинжилгээ, онолын бага хурал зохион байгуулах

11. Байгууллагын номын сангийн баяжилтийг хийж, бүртгэл хөтөлж, ном уншлагын үйлчилгээг эрхэлж, электрон номын сан, цахим номын үйлчилгээг хөгжүүлэх

12. Гадаад улсад урт богино хугацааны сургалтанд хамрагдсан албан хаагчдаас сургалтын материал, сургалтын үр дүнгийн тайланг авч нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлэх