Татварын ажилтны ёс зүйн дүрэм

Татварын Ерөнхий газрын даргын

2009 оны 76 дугаар тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Татварын Ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Татварын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрийг сахин бнелүүлж. төрийн ашиг сонирхолд захирагдан төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нь Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн хуульд заасан чиг үүрэг, эрх мэдэл, нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх, нэр төрийг хамгаалж, цэвэр ариун байлгах гол нөхцөл мөн.

Татварын улсын байцаагч ёс зүйн зөрчил гаргах нь нийгмээс татварын байгууллагад итгэх итгэлийг алдагдуулах, төрийн алба, байгууллагын нэр хүнд болон улсад хор хохирол учруулж болох сөрөг үр дагавартай тул татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч, татвар хураагч, мэргэжилтэн, нягтлан бодогч, татварын албаны бусад албан хаагчид /цаашид татварын ажилтан гэх/ бүр энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг заавал дагаж мөрдвөл зохино.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын татварын ажилтан нь Үндэсний татварын албаны өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээг тогтоож. түүнийг дагаж мөрдүүлэх, ёс зүйн зөрчилтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

1.2. Энэхүү дүрэм нь Үндэсний татварын албаны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зөв явуулах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ татварын ажилтныг Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх, аливаа зөрчил, дутагдлаас сэргийлж. нэр төрийг нь хамгаалахад чиглэгдэнэ.

1.3. Татварын ажилтан нь бүрэн эрхийнхээ хугацаанд "Татварын ажилтны ёс зүйн дүрэм"-ийг мөрдөн ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд энэхүү хувийг хадгална. "Татварын ажилтны ёс зүйн дүрэм"-тэй танилцаж, гарын үсэг зурсан нь энэхүү дүрэмд өөрчлөлт орсон нөхцөлд шинэчлэгдэн батлагдсан дүрмийг мөрдөхөө илэрхийлсэнд тооцогдоно.

Хоёр. Ёс зүйн хэм хэмжээ. үндсэн зарчим

2.1. Хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад хамт олон, нийгмийн хүрээнд дагаж мөрдвөл зохих сахилга хариуцлага, зан үйл, харилцааны нийлбэр цогцыг татварын ажилтны ёс зүйн хэм хэмжээ гэнэ.

2.2 Татварын ажилтны ёс зүин хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална.

2.2.1. Хуулийг дээдлэх, сахин биелүүлэх

2.2.2. Захирах, захирагдах ёсыг хэрэгжүүлэх

2.2.3. Үнэнч шударга, зарчимч байх

2.2.4. Хараат бус байж, гадны нөлөөнд үл автах

2.2.5 Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх 2.2.6. Нэр хүндтэй, харьцааны соёлтой байх

Гурав. Татварын ажилтны уйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ

3.1. Татварын ажилтан нь Монгод Улсын хууль тогтоомжийг чанд биелүүлж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллана.

3.1.1. Үйл ажиллагааны дүрэм /стандарт/, журам, заавар, аргачлал, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөнө.

3.1.2. Албан үүргээ гүйцэтгэхдээ хуулийн этгээд, хувь хүнтэй адил тэгш, төлөв түвшин, соёлч боловсон харьцана.

3.1.3. Татварын ажилтны нэр хүндийг ямагт өргөн, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэнэ.

3.1.4. Дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ. Ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулах, цаг алдуулах зэрэг зохисгүй байдал гаргахгүйгээр ажиллана.

3.1.5. Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвөлгөө, туслалцаа үзүүлж, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийг мөрдөж ажиллана.

З.1.6. Албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд олж мэдсэн, эсвэл өөрт нь иттэмжлэн мэдэгдсэн төр, байтууллага, иргэний нууцыг чандлан хадгална.

3.1.7. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль нэг улс төрийн хүчнийг дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандахгүй байж улс төрөөс ангид байна.

3.1.8. Өөрийн болон эхнэр, нөхрийн ах дүү, хамаатан садан, ойр дотны харилцаатай татварын улсын байцаагч, ажилтан, найз нөхөд, тэдний удирддаг болон ажилладаг аж ахуйн нэгж, байтууллага, иргэнтэй холбоотой асуудлыг шалгахаар ажил хуваарилагдсан тохиолдолд татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхээс өөрөө татгалзана.

3.1.9. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэжлээ дээшлүүлэх үүрэгтэй. Энэ чиглэлээр татварын албанаас зохион байгуулж байгаа танхимын болон зайны сургалтанд нийслэлд 3 жилд 5-аас доошгүй удаа, орон нутагт 2 жилд 1-ээс доошгүй удаа заавал хамрагдан гэрчилгээ авсан байна.

3.2. Татварын ажилтны үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно.

3.2.1. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-д заасан заалтуудыг зөрчих

3.2.2. Монгол улсын Татварып ерөнхий хуулийн "Татварын улсын байцаагчдад хориглох зүйл" -д заасан заалтуудыг зөрчих

3.2.3. Татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын болон санхүүгийн тайлан тэнцэл гаргах. итгэмжлэгдэн төлөөлөх, өмгөөлөл, аудит хийх

3.2.4. Өөрийн үнэмлэх, тэмдгийг бусдад ашиглуулах, онцгой албан татварын тэмдэг, патент (ОТБТБАҮХЭИОАТатвар төлсөн гэрчилгээ), торгууль шийтгэврийн хуудас, акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудас зэрэг маягтын тооцоог цаг хугацаанд нь хийхгүй байх, хууль бусаар ашиглах, бусдад ашиглуулах, хуурамчаар үйлдэх, ашиглан завших, зарцуулалтад тавих хяналтыг сулруулах

3.2.5. Албан тушаалын бурэн эрхээ урвуулан ашиглах. албан тушаалын давуу тал, боломжийг хувийн зорилгод ашиглах, бусдыг дарамтлах, гүтгэх, эрхшээлдээ байлгах, хүнд суртал гаргах, чирэгдүүлэх

3.2.6. Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ, ажлын цагаар болон ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэхийг бусдад уриалах, зохион байгуулах, шаардах болон бүдуүлэг зан авир гаргах, хамт ажиллагсдын тайван ажиллах нөхцлийг алдагдуулах

3.2.7. Татварын төлбөрийг татвар төлөгчөөс бэлэн мөнгөөр хураан авснаас хойш 12 цагийн дотор, ажлын өдрийн төсгөлд хураан авсан тохиолдолд 24 цагийн ажиллагаатай банкинд тушааж төсвийн орлогод оруулаагүй байх, түүнчлэн тесвийн орлогыг цаг тухайд нь холбоглох дансанд шилжүүлэхгүй байх

3.2.8. Хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд аж ахуйн нэгж байгууллага хоорондын өр төлбөр, өглөг авлага барагдуулах ажиллагаанд татварын албаны нэрийн өмнөөс оролцон аливаа гэрээ хэлцэл, тохиролцоо хийх, гүйцэтгэх

3.2.9. Хууль, тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бул, төрөл, садангнйн хүн нэг нэгжид ажиллах

3.2.10. Гэр бүлийн гишүүн, төрөл, садан, найз нөхөд, тэдний удирддаг болон ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагыг ивээлдээ байлгах, татварын албанд бараа, үйлчилгээ авах гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцох, оролцоход зуучлах

3.2.11. Өөрййн болон хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашгийн үүднээс татвар төлөгчийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх

3.2.12. Хууль тогтоомжид заасан нууцалбал зохих болон шийдвэрлэгдээгүй мэдээллийг тараах, татварийн хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан бусад заавар журам, аргачлал зэргийг татвар төлөгчдөд сөргөөр тайлбарлах

3.2.13. Эрхэлж буй ажнл, үүргийнхээ хүрээнд төр засгийн болон татварын албанаас явуулж буй бодлого, шийдвэр, авч буй арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг тайлбар хийх

3,2.14. Татвар төлөгчийн урилгаар түүнчлэн гэрээ, хэлэлцээрт оролцогчид, тендер зарлагч, бараа нийлүүлэгчийн санал болгосноор эсвэл өөрийн санаачнлгаар зоог, дайллага, цайллагад оролцох

Дөрөв. Хяналт тавих, шалгалт хийх

4.1. Татварын ажилтны ёс зүйн байдалд хяналт тавих, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох, шийдвэр гаргах эрх үүрэг бухий Ёс зүйн хороо Татварын ерөнхий газарт ажиллана.

4.2. Ёс зүйн хороо нь 7-оос доошгүй гишүүнтэй, үүнээс 2 хүртэл гишүун нъ татвар, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Ёс зүйн хорооны бүрэлдхүүнийг Татварын ерөнхий газрын дарга томилно. Ёс зүйн хорооны дарга нь Татварын ерөнхий газрын дэд дарга, нарийн бичгийн дарга нь Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтан байна.

4.3. Ёс зүйн салбар хороодыг Нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтсийн даргын шийдвэрээр 3 буюу 5-оос доошгүй гишүүнтэйгээр, 2 хүртэл гишүүн нь татвар, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явууддаг төрийн бус байгууллагын төлөөлөл байхаар томилно. Ёс зүйн салбар хороодын даргаар ажлын өндөр дадлага туршлагатай, хамт олны дунд нэр хүндтэй татварын улсын (аклах) байцаагчийг сонгож ажиллуулна.

4.4. Ёс зүйн хороо нь дараахь эрх, үүрэгтэй ажиллана:

4.4.1. Татварын ажилтан хууль тогтоомжоор болон энэхүү дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Ёс зүйн хороо нь Татварын ерөнхий газрын дотоод хяналт хариуцсан нэгжээр щалгалт хийлгүүлэн, хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулгыг хэлэлцэж, шийдвэр гарган холбогдох арга хэмжээ авах асуудлыг Татварын ерөнхнй газрын дарга, улсын ерөнхий байцаагчид танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.4.2. Шаардлагатай гэж үзвэл шалгалтын дүнд үндэслэн татварын албаны ажлыг сайжруулах, дутагдал доголддыг засах, таслан зогсоох чиглэлээр холбогдох хэлтэс, тасаг, албан тушаалтанд хугацаатай даалгавар өгч биелэлтийг хангуулна

4.4.3. Татварын ажилтны ёс зүйн асуудлыг шалгахад шаардагдах нэмэлт баримт материалыг холбогдох албан тушаалтнаас гаргуулан авах, асууж тодруулах, танилцах, шалгуулахаар бүх шатны татварын албанд үүрэг даалгавар өгнө

4.4.4. Ёс зүйн салбар хороодын ажлын тайланг сонсож, үнэлж дүгнэнэ

4.4.5. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүмүүс оролцуулсан ажлын хэсэг томилон шалгуулна

4.4.6. Дотоод хяналт хариуцсан нэгж хуульд заасан хугацаанд шалгаж дуусах боломжгүй тохиолдолд хугацааг сунгуулж болно.

4.5. Ёс зүйн салбар хороод нь хагас, бүтэн жилээр бичсэн ажлын тайланг ТЕГ-ын Ёс зүйн хороо болон Дотоод хяналт хариуцсан нэгжид 5/YII, 5/ХII-ны дотор ирүүлнэ.

4.6. Ёс зүйн хороо татварын ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг дараахь үндэслэлээр шалган шийдвэрлүүлнэ.

4.6.1. Иргэд, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, гомдол, мэдээллээр

4.6.2. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан, дээд шатны ёс зүйн хорооны шийдвэрээр

4.6.3. Өөрийн хүсэлтээр бодит үнэнийг тогтоолгохоор

4.6.4. Татварын улсын байцаагчаас дээд шатны албан тушаалтны хуульд нийцээгүй шийдвэрийн талаар дотоод хяналт хариуцсан нэгжид ирүүлсэн мэдээллээр

4.6.5. Татварын ажилтны ёс зүй зөрчсөн мэдээллийг хурлын шүүмжлэл, сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, утсаар, интернэт хуудсаар авч болох бөгөөд мэдээлэл өгөгчийн нэр, утас, хаяг тодорхой, үнэн зөв нөхцөлд шалгуулна

4.7. Зөрчил нь шалгалтаар нотлогдоогүй бол энэ тухай татварын албаны удирдлагад танилцуулж, шаардлагатай бол хамт олонд нь мэдээлэл хийж болно.

Тав. Хүлээлгэх хариуцлага

5.1. Энэхүү дүрмийг зөрчсөн татварын ажилтны үйддэл, эс үйлдэхүй нь түүнд сахилгын шийттэл ногдуулах, хариуцлага тооцох үндэслэл болно.

5.2. Сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах", Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйл "Татварын улсын байпаагчид хулээлгэх хариуцлага", Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл "Хөдөлмөрийн сахилгын шийтгэл"-д заасны дагуу тухайн шатны татварын албаны даргын шийдвэрээр ногдуулна.

5.3. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг тухайн ажилтны хувийн хэрэгт хавсаргана. Шаардлагатай гэж үзвэл байгууллагын хамт олонд мэдээлнэ.

5.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.

5.5. Ёс зүйн зөрчлийн хор холбогдол, улсад учруулсан хохирлын хэмжээг үндэслэн удирдлагын хяналт хангалтгүй байсан, түүнчлэн энэ нөхцөл байдал нь албан тушаалтны хуульд нийцээгүй шийдвэр гаргаснаас үүссэнийг харгалзаи тухайн татварын ажилтны шууд удирдах даргад сахилгын арга хэмжээ авч, хариуцлага ногдуулж болно.

5.6. Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

5.7. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд эсхүл шүүхэд гаргах эрхтэй.

оОо