- Нүүр хуудас »
- Татварын алба »
- Хөтөлбөрүүд »
- Сургалтын хөтөлбөр
Сургалтын хөтөлбөр
ТАТВАРЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн зорилго
Татварын албаны албан хаагчдын мэдлэг боловсрол ур чадвар, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг хөгжүүлэн мэргэшүүлэх давтан сургалтыг зохион байгуулж, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.
Нэг: Нийтлэг үндэслэл
Төрийн албанд оюунлаг, бүтээлч чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа өнөө үед татварын албаны ажилтнуудын боловсролыг дээшлүүлэх, асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Татварын ажилтан нь хууль хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан болохын хувьд үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн мөрдөж, хуулийн хүрээнд үлгэр жишээ ёс зүйтэй харилцааны өндөр соёлтой, ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.1 дүгээр заалтыг үндэслэн үндэсний татварын албаны албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулаад байна.
Хоёр: Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
2.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий газрын даргын дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулан ажиллаж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох болон үйл ажиллагааг нь зохицуулсан журмыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батална.
2.2 Хөтөлбөрийн хэрэгжилтийг татварын албадын хэмжээнд уялдуулан зохицуулах, хяналт тавих, жил бүр хэрэгжилтийн явцыг гаргаж тайлагнах үүргийг Татварын ерөнхий газрын ТЗУГ, Сургалт судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлнэ
2.3 Татварын албаны үйл ажиллагааны онцлог болон эзэмшсэн мэргэжлээс хамаарч гадаад дотоодын схугалтанд хамрагдсан мэдлэг,чадвар, туршлага сайтай албан хаагчдаас сонгон шалгаруулж Татварын ерөнхий газрын даргын тушаалаар сургагч-багшаар томилон ажиллуулна.
2.4 Татварын албадын удирдлага нь албан хаагчийг сургах, давтан сургах, хөгжүүлэх, чадавхийг нь бэхжүүлэх нөхцөлөөр ханган дэмжлэг үзүүлэх, албан хаагч нь өөрсдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, бусад албан хаагчдын мэдлэг чадварыг сайжруулахад хамтран ажиллах үүргийг тус тус гүйцэтгэнэ.
Гурав: Хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчим, чиглэл
3.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчим, чиглэлийг баримтлана.
• Захирах, захирагдах ёс
• ил тод байх
• Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх
• Төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах
• Хууль дээдлэх
3.2 Татварын албаны сургалт судалгааны төвийн ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх
3.3 Багш нарын чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
3.4. Ижил төрлийн төрийн байгууллага болон гадаад орнуудын татварын албадын сургалтын хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа сургалтын туршлагыг судлах, энэ чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх 3.4 Орчин үеийн мэдээлэл,технологийн эрин зуунд татварын албаны албан хаагчид мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга замыг нээлтэй байлгаж, шинийг эрэлхийлсэн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй албан хаагч байх сэтгэлгээг бий болгох
3.5 Сургалт судалгааны цогц мэдээлэлийн баазтай болох
- Сургалт судалгааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр:
• Сургалт судалгааны төвийн анги танхим, сургалтын материаллаг бааз,шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангах
• Сургалтын чанарыг сайжруулахын тулд татварын ажилтануудын сургалт амралтын төв байгуулах
• Сургалт судалгааны материал, гарын авлага, ном товхимол, татварын хуулийг тайлбарласан толь бичиг зэргээр баяжуулсан иж бүрэн номын сантай болох /электрон хэлбэрээр байж болно./
• Орон нутаг,бүсийн сургалтын төвүүдийг багшлах чадварлаг боловсон хүчин, техник тоног төхөөрөмжөөр хангаж сургалтын цогц орчин бүрдүүлэх
- Багш нарын чадавхийг дээшлүүлэх, заах арга зүйг сайжруулах чиглэлээр:
• Гадаад орны сургалтанд хамрагдагсадыг “Сургагч-багш” –аар бэлтгэх ажлыг зохион байгуулах
• ССТ-ийн багш нарын багийг тодорхой салбарын мэргэжлээр мэргэшсэн онол, дадлагын мэдлэгтэй боловсролтой хүмүүсээс сонгон шалгаруулж бүрдүүлдэг байх
• Багш нарыг гадаад дотоодын сургалт болон судалгааны ажилд өргөн оролцуулах бололцоогоор хангах, дадлага туршлагатай багш нарыг дагалдуулах, нээлттэй болон үзүүлэх сургалтыг бэлтгэх замаар мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
• Гадаад дотоодын эрдэмтэн багш нарын бүтээлийг сургалт судалгаандаа ашиглаж, татварын албанд сургалтын материал бэлтгэх
• Сургалт судалгааны төвийн багш нар төв орон нутагт өдөр тутмын сургалтыг заах арга зүй, хичээлийн тусгай хөтөлбөр боловсруулж мөрдөх
• Сургалтыг уламжлалт лекцлэх сургалтаас асуудал дэвшүүлэх, харилцан ярилцах сургалт руу чиглүүлж, үүнтэй холбоотойгоор суралцагсдыг гарын авлага материалаар хангах
• Татварын ажилтануудад ёс зүйгээ баримталж, авилгаас ангид байх сургалт арга зүйн зөвөлгөө өгөх чиглэлээр мэргэжлийн хуульчдын орон тооны бус зөвлөл байгуулан үйл ажиллагааг нь дэмжин ажиллах -Татварын албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр:
• Сургалт судалгааны төвөөс татварын байцаагчдын тасралтгүй болон зайн сургалтуудыг бүх аймаг нийслэл сум дүүргүүдийн татварын алба, хэлтсүүдийн хэмжээнд тогтмол явуулж, тэдний мэдлэг мэргэшил, мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулах
• Албан хаагчдыг гадаад дотоодын их дээд сургуульд мэргэшлийн чиглэлээр давтан сургах
• Албан хаагч өөрийн хүсэлтээр суралцах үед хууль тоготоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх
• Татварын ажилтануудын эрх зүйн боловсролыг дээшлүүлэхээр заавал мэдэж байх ёстой хууль тоггоожийн жагсаалт гарган аймаг нийслэл дүүргийн татварын албадад хүргүүлэх
• Өндөр хөгжилтэй орнуудаас мэргэжлийн багш нарыг урьж сургалт явуулах
• Хууль эрх зүй, НББүртгэл, мэргэжлийн гадаад хэлний зохих мэдлэгийг албан хаагчдад эзэмшүүлэх
• Албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүж, татвар төлөгч нарт татварын хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж, зөвөлгөө өгч чаддаг чадвартай болгох
• Татварын албан хаагчдын дунд ажил мэргэжилтэй нь холбоотой гарсан хууль дүрэм, тогтоол шийдвэр хэрхэн мэдэж байгааг бататгах зорилгоор мэтгэлцээн,аст, хэлэлцүүлгийн арга хэмжээ зохион байгуулах
• Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах
-Судалгааны ажлын чиглэлээр:
• ССТ багш нар эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүдийг нэгтгэн багцалж танин мэдэхүйн ач холбогдолтой эрдэм шинжилгээний бичиг баримт тараах
• Судалгааны ажлын үр дүнг гарган татварын албадад бодлогын зөвлөмж боловсруулж, хүргэх
• Эрдэм шинжилгээ судалгааны лабротари байгуулж, мэдээ мэдээлэл судалгааг боловсруулан судалгааны сан бий болгох
• Татварын албаны албан хаагч болон багш нарыг судалгааны ажилд өргөн оролцуулж хэвших
Дөрөв: Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.
• 1 Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө
• 2 Олон улсын байгууллага, хамтран ажилладаг орны тусламж, хандив
• 3 бусад эх үүсвэр
Тав: Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, үр дүн
5.1 Хугацаа: Сургалтын хөтөлбөрийг 2009-2012 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд жилд 1 удаа үр дүнгийн үнэлгээ хийж, шаардлагатай бол хөтөлбөрт нэмэлт,өөрчлөлт оруулж болно.
5.2 Үр дүн:
5.2.1 Сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн орчин үеийн сургалтын бааз, лабораториор хангаж, сургалт судалгааны төвд техник, технологийн шинэчлэл хийгдэж чанартай боловсролын орчин бүрдүүлэхэд өөрчлөлт гарсан байх
5.2.2 Сургалт судалгааны төвийн багш нарыг чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн байх
5.2.3 Сургалт явуулсаны үр дүнд татварын байцаагч нарын хууль эрх зүй болон нягтлан бодох бүртгэлийн мэдлэг дээшилж, татвар төлөгчдийн дунд татварын албаны үйл ажиллагаанд өгдөг үнэлгээ, нэр хүнд сайжирч, татварын албанд итгэх татвар төлөгчдийн итгэл нэмэгдсэн байх
5.2.4 Ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан мэрэгжилтэн бэлтгэгдсэн байна.
Зургаа: Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хөтөлбөрийн хэрэгжилтэнд дараахь үзүүлэлтийг үндэслэн хяналт шинжилгээ хийнэ.
А/ Албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилсэн байдлын судалгаа
Б/ Татварын албаны нэр хүнд болон татварын байцаагч нарыг үнэлэх үнэлэмж нэмэгдсэн байдлыг үзүүлсэн судалгаа
В/ Сургалтанд хамрагдсагдын судалгаа Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Татварын ерөнхий газрын ТЗУГ гүйцэтгэнэ.
English