Бүртгэлээс хасах.
Татвар төлөгчийг дараахь тохилдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасах үндэслэл үүснэ. Үүнд:
- Хуулийн этгээд татан буугдсан
- Хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай тухай хуулийн 28.4 дэх заалтын дагуу бүртгэх байгуулагын саналыг үндэслэн хуулийн этгээдийн татан буулгах тухай шийдвэр гарсан
- Татвар төлөгч иргэн нас барсан, эсхүл нас барсанд тооцсон
- Хуульд заасан бусад үндэслэлээр
Татвар төлөгч хуулийн этгээд, байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ харъяалагдах татварын албанд албан бичгээр гаргана.